Цалин цахилгаан хоёр уралдав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140,400 төгрөг болгосон. Үүнтэй халз уралдаад цахилгааны үнэ нэмэгдлээ. Шинэ үнийн тарифыг тавдугаар сарын 1-ээс эхлэн мөрдөх бөгөөд орон сууцны халаалт, халуун усны үнийг 12 хувь нэмэгдүүлэх бол орон сууц, гэр хорооллын бүх айл өрхийн одоо мөрдөж буй цахилгааны үнийг квт тутамд дөрвөн төгрөгөөр нэмэх болжээ. Тэгвэл үйлдвэр, аж  ахуйн нэгж, байгууллагын ангиллыг нэмэгдүүлэн, уул уурхайн олборлолт боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжид эрчим хүч борлуулах үнийг өртөгт ойртуулан нэг квт-ыг нь 100 төгрөгийн тариф тогтоосон байна. Бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны тариф 88 төгрөг болгосон нь өмнөхөөсөө 10.3 хувиар нэмэгджээ. 
Харин байгууллага аж ахуйн нэгж болон айл өрхийн шөнийн цагаар хэрэглэх цахилгааны тарифыг нэмэгдүүлэхгүй хуучин тарифыг дагаж мөрдөх ажээ.

Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top