Игорь Тальков эхнэрээсээ салаад Пугачева руу очих байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

Тvvнийг зvгээр л «шvтээн» гэдэг байв. Тэр өөрчлөн байгуулалт, чанамал жинс, беломоре тамхи, савхин хvрэмийн домог болсон хvн. Анх ТВ-гээр гардаг «Оны шилдэг дуу» уралдаанаар анх нэрд гарсаныхаа дараа тэр Оросын өнцөг булан бvрт очсон. Харин...! Yхэл нь Орос орныг уй гашууд автуулж байсан. Алуурчныг одоо болтол олоогvй л...

...24 давхарт байрлах шар хөшигтэй, тохь тахтай гал тогооны өрөө. Дугуй ширээ. Компьютер. Vнсний сав. Игорь Тальковын бэлэвсэн эхнэр дуугvй л сууна. Тvvний царайнд «Алуучныг одоо олохоосоо өнгөрсөн байх» гэсэн бодол бvхий харц тодроно. Энэ бvсгvй нөхрөө алдсанаас хойш 18 жил болжээ. Тэр сэтгэлийн их ядаргааг даван туулахын л төлөө байгаа гэнэ.

Игорь Тальковыг Питер дэхь «Юбилейный» спорт ордонд болсон тоглолтынх нь vеэр хөнөөсөн билээ. Тоглолт болох заалны хөшигний ард буун дуу гарсан.

-Тvvнийг нас барсанаас хойш бvгд л тоглолтон дээр нь алсан гэж ярьж байсан. Надад энэ нь маш хvнд байдаг. Би хэрэндээ л мөрдөх ажил зөндөө хийсэн. Гэрч гэсэн болгоноос би асуусан. Хамтлагийн найзууд, хамгаалагчид, дуучид, vйлчилгээнийхэн гээд...  Белоусовын эхнэр амьд байхдаа надад их тус болсон хэмээн Татьяна яриагаа эхлvvллээ.

Нөхөр нь өөрийгөө хамгаалах гэж авсан хийн буугаа ихэнхдээ гэртээ орхидог байжээ. Харин хvvтэйгээ гадуур зугаалах vедээ байнга биедээ авч явдаг байсан аж. Тэр өдөр бол Игорь яагаад ч юм буугаа аваад явжээ.

-Буруутгагдаад байсан Шляфман таны нөхрийн дарга байсан. Та тvvнийг сайн таних уу?

-Мэдээж. Тvvнийг шууд сэжиглээгvй ш дээ. Игорийг нас барсаны дараа бид нөхөрлөсөөр л байсан. Харин тvvнийг сэжигтэн болсоноос нь хойш би уулзаж харьцахаасаа их айдаг байсан.

-Хэдэн жилийн өмнө дуучин Азиза гэнэт ТВ-ээр гарсан. Тэр уг нь Игорийн vхлийн дараа тайзаа орхисон ш дээ?

Бага Игорь Тальков: -Намайг хуурсан юм. Аавын дурсгалд зориулсан нэг нэвтрvvлэгт намайг урьсан. Би ч зөвшөөрсөн. Зураг авалтыг зургаан өдөр хийсэн. Гэтэл зөвхөн тавхан минутанд Азиза бид хоёрын дуулдаг хэсгийг гаргасан. 

Татьяна: -Олон жилийн дараа бага Игорь Тальков Азизатай хамт дуулсан нь ихээхэн дуулиан тарьж билээ. Азиза нөхрийг минь буудаагvй v дээ. Тэгсэн бол ийм зvйл хийхгvй л байсан. 

-Та Игорийн ээжтэй ямар харьцаатай байсан бэ?

-Хоёр жилийн өмнө тэр нас барсан шvv дээ

-Мэдэж байна л даа. Танд Игорийн өдрийн тэмдэглэл хадгалаастай байдаг гэсэн. Тvvнд яг юуны тухай ихэвчлэн бичсэн байдаг вэ?

-Тvvнд бvр нэг том дэвтэр байсан. Тvvндээ бvх зvйлийг илэн далангvй бичсэн байдаг байв.

-Бvсгvйчvvдийн талаар...?

-За, олон зvйлийн талаар бичсэн байдаг. Зарим нь их нууцлаг ч зvйл байдаг.

-Та нэг л хvнээс болж нөхөртөө маш их уурладаг байсан гэдэг. Тэр нь Алла Пугачева юу?

-Игорь vvнийг мэддэг байсан. Харин олон нийтэд тэдний харьцаа нээлттэй болсоны дараа тэр «Би Пугачеватай болзох гэж байлаа. Харин тэр vед Танягийн харцнаас vvрд надаас холдон явна гэсныг ойлгосон» хэмээн хэлж байсан. Тэр Аллагийн Тверскийд байдаг гэр лvv нь явсан. Алла нөхрийг нь маань өөрийнхөө театрт ажиллахыг хvссэн ч бvтээгvй. Энэ тухай өдрийн тэмдэглэлдээ бичсэн зvйлсийг би өнөөг хvртэл нийтлvvлээгvй байгаа. Хэрвээ боломж гарвал би Аллад өөрт нь тэр зvйлийг vзvvлэх болно. Тvvшд таалагдаж магадгvй.

-Та хvvгээ сайн хvн болгон хvмvvжvvлэ байгаа биз дээ?

-Болох юм болдогоороо л болж байна. Тэр хэт нээлттэй хvн

-Игорийн найз бvсгvй удахгvй төрөх гэж байгаа гэсэн. Та удахгvй эмээ болох нь дээ? Дахиад Игорь гэх vv?

-Дхиад хэзээ ч Игорь гэдэг нэр өгөхгvй. Хангалттай. 

-Татьяна, та өнгөрсөн 18 жилийн хугацаанд нөхөр гарах талаар нэг ч удаа бодоогvй гэж vv?

- Нөхөрт гарахыг нэг их хvсэхгvй байна. Хэрвээ миний өнгөрсөн амьдрал болон нэр хvндээр тоглоод тvvнийг сонирхоод байдаггvй хvн байвал... Амьд хvн ганцаарал гэдэг хамгийн аймшигтай зvйл.

1991.10.06-ны өдөр. Аллага болохоос өмнөхөн. Шляфман нvvр будалтын өрөөнд лож ирээд Тальковт хандан:

-Тэр нэг Малахов гэгч хvн чамайг орлоно энэ тэр гэнэ vv? гэхэд

Тальков: - Тэгээд яваар тодруулаач дээ! гэв.

-Тvvнийг дуудаад ир ярилцацгаая!

16.15 цаг гэхэл Малахов (Азизагийн бие хамгаалагч) болон Шляфман хоёр нvvр будалтын өрөөнд оров. Малахов тvvнтэй өндөр дуугаар харьцана. Тальковын хөгжимчид ч тэр өрөөнөөс тэр дороо гарч одов. Тэр хоёр багагvй муудалцлаа. Барьцалдаад ч авсан гэсэн. Тэгээд Малахов хонгилд Шляфманыг гvйцэн очиж барьж аваад «Алив тэгээд vзэлцвэл vзэлцэе л дээ!» гэжээ.

16.17. Малахов уур омгоо барьж ядаж байлаа. Шляфман нөгөө өрөөнд орж ирээд Тальковт: «Игорь, ямар нэгэн юм өг дөө.Тэр буу гаргаад ирлээ!» гэсэн байна.

Тальков тэр vед хийн буугаа гаргаж ирээд агаарт гурван удаа хий буудсан байна. Тэр vед Игорийн хамгаалагч Малаховын араас дайрч тvvний гараас бууг нь салгаж авахыг хичээж байв. Тальков ч тvvний толгой руу бууныхаа бөгсөөр цохихоор ороллож байсан гэнэ. Гэтэл Игорь буу дуугарсаны дараа газар сөхрөн унаж амандаа «Ямар их өвдөж байна аа» гэж хэлжээ. Шляфманы мэдvvлгээр бол тэрээр Малаховын бууг шалан дээрээс аваад жорлонгийн бочкинд аваачин нуусан гэнэ.

16.37. Тvргэн тусламж ирлээ.Яг тэр vед Шляфман утсаар залгасан бөгөөд цаад хvндээ «Тальков vхсэн» гэсэн хоёрхон vг хэлжээ. Тэр хэн рvv утасдсан бэ? Яах гэж?

16.53. Тальковыг тvргэний машинд оруулах vед зvрх нь зогссон, аль хэдийн амьгалахаа больсон байжээ.

Хэрэг одоо болтол хаагдаагvй байгаа...

Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top