Өнөөдөр гурван байнгын хорооны хуралдаан болно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13


 Өнөөдөр үдээс өмнө хоёр хуралдаан зарлагдсан нь Төсвийн болоод Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан байна. Уг хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт,  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилт, Эрүүл мэндийн хуулийн тавдугаар бүлгийн зарим зүйлийг хэлэлцэх аж.  Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан үдээс хойш хуралдаж  Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.
Д.Сэндэр   Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top