Хүний хөгжил сангийн мөнгөө урьдчилан авах боломжтой

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13


Хүний хөгжил сангийн мөнгийг урьдчилж авах боломж байна.  Сар бүрийн 21 мянган төгрөгөө картнаасаа 1-3, 3-6, 7-9 сараар авахыг одоогоор Хан-Уул дүүргийн салбарт туршиж байна. Энэ үйлчилгээ амжилттай хэрэгжвэл бүх салбаруудад нэвтрүүлнэ. Уг мөнгийг арилжааны банкиар дамжуулан иргэдэд олгож байгаа. “Хадгаламж” банкны хувьд иргэдийн цаг завыг хэмнэхээр картын үйлчилгээг нэвтрүүлсэн. Гэхдээ хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд  сар бүр дугаарлан зогсохыг илүүд үзсээр байгаа тул тэдгээр иргэдийг картаар үйлчлүүлдэг болгохын тулд дээрх үйлчилгээж хийж байгаа аж.
Д.Сэндэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top