Р.Гончигдорж: “Нүдээ боож байгаад санал өгдөг болъё”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 13

    УИХ-аар хууль хэлэлцэх үеэр бөөн маргаан дэгдэж, хоёр гурав талцаад батлах үгүйдээ хүрдэг гашуун зовлон төрийн түшээдэд тохиодог. Гол зовлонг спикер эдэлдэг бөгөөд Р.Гончигдорж гишүүн түүнийг бишгүй амссан билээ. Намын бүлэг дээрээ бүгд яралзтал гараа өргөөд гаравч чуулганы танхимд орохоороо шал өөр юм яриад эхэлдэг нь тээртэй. Түүнээсээ болоод зарим гишүүн намынхаа удирдлагуудын хорхойтой араанд зуугдах нь байдаг. Үүнээс болж үзэл бодлоо илэрхийлснээс хавчигдав, намын ардчилал хаа байна гэсэн яршигтай яриа ч дэгддэг. Энэ бүх зовлонг биеэрээ мэдэрсэн Р.Гончигдорж нэг удаа Д.Дэмбэрэл дагыг өрөвдсөн үү, “Ер нь байна аа, бүх гишүүн нүдээ боож байгаад санал өгдөг болвол яасан юм” гэж аминчлан шивнэсэн гэсэн шүү.
    Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top