Лу.Болд сайдыг зэвсэгт хүчний эргэлтийн мөнгийг “Голомт” банкаараа төвлөрүүлэн түгээх санаагаа хэрэгжүүлэх гэж лоббиддог гэх яриа бий. Тэр ч оргүй яриа биш бололтой. Нэлээд томоохон анги нэгтгэлүүд бүгд л Голомтын данс ашигладаг болж. Сонирхолтой нь энэ үйлдлийнхээ төлөө юу, эсвэл “Голомт” банкийг үүсгэн байгуулагч гэдэг утгаараа юмсан уу, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Баясгалангаас Монголын Олимпийн хорооны “Бөртэ-2010” наадмын “Хамгийн шилдэг спортын холбооны ерөнхийлөгч” гэсэн өргөмжлөл хүртсэн. Баясаа захирал Болд сайдад ийнхүү ачийг нь хариулж байгаа нэг үйлдэл юмуу даа. Одоо ч тэгээд төрийн ажил гэдэг ердөө лоббины үер болсон цаг даа. Чадаж байгаа юманд арга байж уу. Цэргүүд минь одоо банкаар мөнгө гуйвуулах, хадгаламж нээлгэх зэрэгт сайдынхаа банкийг л голлоно шүү дээ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )