Элчин сайдын яам нээхийг хүсэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14


    Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар улсын Парламентын дэд дарга Иштван Үйхейн тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн Парламентын дэд даргын хувиар гадаад улс оронд хийж байгаа анхныхаа айлчлалыг Монгол Улсаас эхэлж байгаад талархал илэрхийлээд хоёр орны эртний уламжлалт харилцааг хадгалж, цаашид шинэ шатанд өргөжүүлэн, хөгжүүлэх олон боломж байгаа гэсэн юм. харин ноён Иштван Үйхейн найрсгаар хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд тодорхой хугацаанд хоёр орны харилцаанд хоёр орны харилцаанд завсрын үе байсан хэдий ч Унгар улсын хувьд Монгол Улстай сайн хөршийн найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг гээд Унгарын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах нь хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Эх сурвалж. “Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top