Орон сууцжуулах ажил дотоодын түүхий эдийг түшиглэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Уул уурхай, барилга, дэд бүтэц, үйлдвэржилтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тэргүүн ээлжинд шаардагдах түлш, эрчим хүч, барилгын зарим материалаар хангах асуудлаар Монгол Улсын Шадар сайд, Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дарга М.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Үүнтэй холбогдуулан дотоодын түүхий эд, материалд түшиглэн цахилгаан эрчим хүч, шатахуун, арматур, цементийн дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх, шинэ үйлдвэрүүдийг байгуулахдаа хувийн хэвшлийн шууд хөрөнгө оруулалт болон концессын үндсэн дээр хэрэгжүүлэх санал боловсруулахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Үйлдвэрүүд байгуулахад шаардагдах техник, тоног төхөөрөмж, энэ онд төлөвлөсөн автозам, барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд импортоор нийлүүлэх битум, цементийн гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх санал боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг мөн даалгасан байна.

Эх сурвалж : Нийслэл Таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top