Хоёр толгой гишүүдийг хөлдөө чирчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

УИХ-ын эрхэм гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйхан хугацаа үлдээд байна. Гэтэл хийж бүтээсэн зүйл тун цөөн, харин ярьж амласан нь толгойтой үснээс нь ч их болсныг ойрын өдрүүдэд ухаарч дор бүрдээ багтрах шахаж байгаа гэнэ шүү. Учир нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн  хөтөлбөрийн нэлээд хувь нь хэрэгжиж ч эхлээгүй байгаа аж. УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “Юуны төлөө бид хамтарлаа даа. Зөвхөн Оюу толгой, Таван толгойн ажлыг эхлүүлэх гэж хамтраагүй биз дээ. Нийгэмд ужгирсан гажуудлыг арилгах гэж нэгдсэн юмсан. Гэтэл хоёр толгой ярьсаар байгаад бүрэн эрхийн хугацаа дууслаа. Хоёр толгойгоо ч олигтой явуулж байгаа юм алга. Аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс гэж яриад улсын төсөвт хэдэн төгрөг тусгаж, нэг хашаа барьдгаа болимоор байна” гэж нэлээд бухимдуу ярьж байсан. Зөвхөн Лу.Гантөмөр гишүүн ч бус, ихэнх гишүүд хоёр толгой гэж хөөрсөөр байгаад бусад ажлаа орхигдуулжээ. Тэгээд дараа жил яана даа, юу гэж хэлнэ дээ хэмээн халаглацгааж байна билээ.

Эх сурвалж. “Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top