Дагавар магнай, дагаж явдаг хүүхэд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Сүүлийн үед УИХ-ын зарим нэг гишүүн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулууныг багагүй шүүмжилж, түүний удирддаг хороог “Ажил үүргийн хуваар нь тодорхойгүй байгууллага” гэсэн дүгнэлтийг өгч байна. Үүгээр ч зогсохгүй түүнийг Ерөнхий сайдын дагавар магнай, дагаж явдаг хүүхэд шиг болсон. Ажлаа үл үзэгдэгч байдлаар хийдэг хэмээн хатуухан шүүмжилсэн. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Ч.Хашчулуун дарга “Киа” брэндийн албан ёсны дистрибютер “Киа моторс Монгол” ХХК-ийн шинэ брэндийн нээлтийн ажиллагаанд очиж, тэндхийн Ази Номхон далайн орнуудыг хариуцсан солонгос захирлын англи хэлний орчуулагч хийж хэл усаа гайхуулсан юм байх. Түүний эл байдал олон хүнийг алмайруулж “Төрийн албан хаагч, тэр дундаа удирдах ажил хийдэг эрхмүүд хувийн компанийн баяр ёслолын арга хэмжээнд оролцож, бүр орчуулагч хийж яваа нь ямар зохимжгүй юм бэ” гэж ярьцгаахад хүргэжээ. Энэ мэтээр Ч.Хашчулуун , дарга нарыг дагаж явдаг хүүхэд, дагавар магнай болсон бололтой шүү.

Эх сурвалж. “Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top