Наадам хойшлоосой

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайванд “Наадам гэхэд тавдугаар цахилгаан станцын шавыг тавь. Тэгэхгүй бол ажилгүй болгоно” хэмээн хатуухан анхааруулсан. Техник эдийн засгийн үндэслэлээр бол тавдугаар цахилгаан станцын шавыг яагаад ч наадмаар тавьж амжихгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ерөнхийлөгчийн шахамдуулснаар яаран шав тавибал “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчийн үлгэр болно гэж учир мэдэх архаг инженерүүд хэлж байгаа юм. Учир нь тавдугаар цахилгаан станцыг эхлүүлэх төсөлд барилгыг хоёр үе шаттайгаар барихаар тусгажээ. Барилга байгууламжийн ажлыг хоёр үе шаттайгаар хийх бөгөөд 2012-2015 онд 450 МВт чадалтай, блокон хэлбэрийн турбин генератор, хоёрдугаар шатанд буюу 2016-2020 онд 300 МВт, 70 МВт чадалтай, блокон хэлбэрийн турбин генераторуудыг суурилуулахаар урьдчилан тооцсон байна. Энэ тооцоогоор бол ЭБЭХ-ний яамныхан долоодугаар сард станцын шавыг яагаад ч тавьж чадахгүй аж. Тийм учраас дэд сайд Т.Энхтайван наадам хойшлоосой хэмээн залбирч яваа гэнэ.  

Эх сурвалж. “Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top