Монголын иргэнд контрбандын хэргээр эрүү үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Хэрэг илрүүлэх тусгай мөрдөн шалгах ажиллагааны явцад Мондын гааль дээр бүртгэлгүй бараа нууцаар оруулах гэсэн Монгол Улсын иргэнийг саатууллаа гэж Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Монголын иргэний ачааны машинд гаалийн бүртгэлгүй өргөн хэрэглээний бараа их хэмжээгээр байсан гэнэ. Түүний ачаанд жинсэн өмд, 2112, эмэгтэй гар цүнх 3661, оймс 863 хос, эмэгтэй шилэн оймс 3991, эмэгтэй ноосон цамц 9, ногоон цай 108 ширхэг байсан аж. Эдгээр барааны нийт үнэ хоёр сая гаран рубль болж байгаа юм байна. Ачааны машин болон барааг нь хураан авсан бөгөөд энэ хэрэгт ОХУ-ын эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн нэгд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Ийнхүү манай нэгэн иргэн 80-аад сая төгрөгөөр “шатах”-ын зэрэгцээ ял сонсохоор боллоо.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top