Америкийн хамгийн vнэтэй байшин 125 сая доллар

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Forbes сэтгvvл 60-125 сая долларын vнэтэй америкийн хамгийн vнэтэй байшингуудыг нэрлэсэн байна. Хvссэн болгон 100 саяар байшин худалдаж авахгvй ч 30 саяар гэвэл булаацалдаад л авна.  Харин хэдэн жилийн дараа хямрал дууссан хойно 150 сая доллараар ч амьдрах газраа авах хvн багагvй байх болно гэсэн судалгааг тэд гаргасан аж. Ингээд...

•               Америкийн хамгийн vнэтэй байшин Fleur de Lys нь Беверли-Хиллзэд оршдог. XIV Людовикийн ордоны загвараар баригдсан Fleur de Lys нийт 15 унтлагын өрөөтэй.

•               Хоёрт Tranquility оржээ. Энэ vнэтэй vл хөдлөх хөрөнгө Невадагийн Тахо нуурын эрэг адээр байдаг. Vнэ нь 100 сая

•               Тэгвэл Лос-Анджелест байрлах Bel Air нь нийт 4.46 м2 талбай эзэлдэг. 85 саяар vнэлэгдсэн.

•               Нэгхэн жилийн дотор vнэ нь огцом унаад байгаа Dunnellen Hall нь Английн хаан I Яковын vеийн уран барилгын стилийг санагдуулна. Өнгөрсөн онд энэ байшингийн vнэ нь 125 сая байсан бол өдгөө ханш унаж 75 сая болжээ.

•               Хэрвээ испани стилийг сонирходог бол Малибу дахь Simi Valley хэмээх ранчог боломжийн vнээр авч болох юм. Зургаан зочны өрөөтэй энэ байшин 1500 м2 талбайг эзэлдэг

•               Зургаад Нью-Йорк дахь зургаан давхар таунхаус (75 сая), долоод Колорадо дахь BootJack ранчо (68 сая), наймд Калифорнийн Brentwood ранчо (65 сая), есөд Беверли-Хиллз дэхь хаус (60 сая) харин аварт Нью-Йорк  пентхаус (58 сая) тус тус бичигджээ.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top