Орон сууцны дулаан, халуун усны үнэ 12 хувиар нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Эрчим хүчний үнийг 10.3, дулааны үнийг 12 хувиар нэмэхэд нийслэлийн 49 ам.метр халаалтын талбай бүхий хоёр өрөө байранд амьдардаг дөрвөн ам бүлтэй айл сардаа 21424 төгрөгийг халаалт, хэрэгцээний халуун усанд төлдөг байсан бол 23994 төгрөг төлөхөөр боллоо. Сардаа 200кВт цахилгаан хэрэглэдэг айл 880 төгрөг, нийтдээ цахилгаан, халаалт, халуун усны төлбөр халаалтын улиралд  сард 3451 төгрөг, халаалтын бус улиралд 1485 төгрөгөөр нэмэгдэх юм байна. Хуучин тариф болон шинэ тарифыг хүснэгтээр үзүүллээ.

Сарын хэрэглээний түвшин

Хэмжих арга

Хуучин тариф

Шинэ тариф

1

Энгийн тоолууртай

 

 

 

1.а

Улаанбаатар хотын орон сууцны айл өрх

Сарын хэрэглээ 215 кВт.ц-аас дээш байх нөхцөлд

Төг/кВт/ц

79.8

84

б

Сарын хэрэглээ 151-ээс 250 хүртэл кВт.ц-ын хооронд байх нөхцөл

Төг/кВт/ц

75

79

в

Сарын хэрэглээ 150 хүртэл кВт.ц байх нөхцөлд

Төг/кВт/ц

70

74

1.а

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх

Сарын хэрэглээ 215 кВт.ц-аас дээш байх нөхцөлд

Төг/кВТ/ц

77

81

б

Сарын хэрэглээ 151-ээс 250 хүртэл кВт.ц-ын хооронд байх нөхцөлд

Төг/кВт/ц

72

76

в

Сарын хэрэглээ 150 хүртэл кВт.ц байх нөхцөлд

Төг/кВт/ц

67

71

 

Эх сурвалж: “Нийслэл таймс”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(103.212.116.182) 2016 оны 10 сарын 10

Энэ хэзээний мэдээ бэ

0  |  0
Top