Дуучин Болдын нууц авьяас

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 14

Сайхан хоолойгоос гадна булчинлаг сайхан биеэрээ охид бүсгүйчүүдийн харцыг булаадаг дуучин Болд чамгүй яруу найрагч гэнэ. Хамгийн анх “Хэн ч өгөөгүй хайр” шүлгээ дуу болгож хамтлагийнхаа анхны “18 нас” цомогт оруулж байжээ. Тэрээр энэ шүлгийг бичиж байхдаа ид хайр дурлалын халуун галаар дүрэлзэж явсан учир ёстой л үг бүрээс нь хайр амтагдсан, яруу найрагчийн онгодоо зориулсан гэж учрыг мэдэх хүмүүс ярьцгаадаг.  Дуучин Болд зураг авах хоббитой. Энд тэнд аяллаар явахдаа фото аппаратнаас салдаггүй тэрээр гэрэл зургийн нэлээд арвин цуглуулгатай гэнэ шүү.

Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top