“Үг” хэмээх зэвсгийг баруун солгойгүй цацаж, муухан яруу найрагчаас хол илүү шүлэглэдэг хип хопчдыг өргөн өмд , арзгар ултай гутал, хар шил, хачин этгээд шивээсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гялалзаж, гялтганах шигтгээгээр дүүрэн гоёл чимэглэлүүд нь, чамин тансгаараа бүсгүйчүүдийнхээс давна уу гэхээс лав дутахгүй тийм нэг хээнцэр эрчүүд Монголын урлаг соёлын “тогоонд буцална”. Монголын хип хоп ертөнцийн төвд орших MC Beatz “Люмино” хамтлагийн ахлагчийн албыг 12 дахь жилдээ онц үнэлгээтэйгээр хашиж яваа. Тэрбээр бие даасан хоёр шинэ цомог, “Хип хопын нууц” хэмээх Монголын анхны хип хоп номоо өчигдрөөс эхлэн худалдаанд гаргаж, фэнүүддээ амласан амлалтдаа хүрсэн. МС номныхоо нээлтийн үеэр дуучин Болдыг доош нь хийж, “Би тэр Монгол попыг ерөөсөө ойлгохгүй байгаа. Үнэхээр сонин. Манайхан үндэсний хөгжим, үндэснийхээ жаахан аяыг оруулаад л Монгол поп гээд нэрлээд байх шиг байна. ” хэмээжээ. Мань Хип хопчины ойлгохгүй байгаа “Монгол поп” цомог нь Hi Fi рекордсын долоо хоног бүрийн шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа билээ. МС-ийн ойлгохгүй байгаа “Монгол поп”-ийн хөгжим сонирхогч залуус ойлгоод л байгаа бололтой.
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )