Солонгос залуу монгол эмэгтэйг зодсон хэрэг Баянгол дүүрэгт гарчээ. Тус дүүргийн тавдугаар хороонд байрлах “Кореано” зочид буудлын захирал өрөөний үйлчлэгчээ утасны аппарат авч өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж гэмтээсэн байна. Хохирогч Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны оршин суугч аж. Харин сэжигтэн нь 55 настай БНСУ-ын иргэн Канг Юүн Шиг гэгч юм байна.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Сэтгэгдэл ( 0 )