BX хуримнаас хөөгдсөн нь

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Монголын рок попын хамт олонд өөрийн гэсэн имижтэй нэгэн нөхөр орж ирсэн нь өнөө хамгийн богинохон нэртэй ВХ. “New star ”-аас уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч хөлийг нь өнөө ганзага дөрөөнд хүргээд өгсөн гэх студийнхны талаар  үг унагаад байдаггүй нь заримдаа сонирхолтой санагдах нь бий. Юутай ч  “New star ”-аас олны яриагаар өмссөнтэйгөө л гарсан гэх дуучин залуу харин уран бүтээлийн хувьд хаана ч гологдохгүй мөлжүүртэй хүү гэдгээ сүүлийн хэдэн жилд түүртэлгүй  харуулсан билээ.

Тиймдээ ч ВХ –ийн гэх хитүүдийн тоо чамлахааргүй шүү. Харамсалтай нь олон хиттэй аварга маань заримдаа учраа олохоо байдагсан уу, тохиромжгүй хандсаных уу дууны сонголтоо буруу хийчихээд уригдсан айлынхаа хуримнаас хөөгдөж гарсан сурагтай. Гал  голомтоо шинээр асааж байгаа залуу хосуудад хүн бүр хамгийн сайн сайхан бэлгэшээлт бүхнийг ерөөдөг бол мань ВХ:

...Итгэж байсан сэтгэл үүл болон дэгдэж

Инээдээр дүүрэн дурсамж бороо болон ороход

Шивнэж хэлсэн үг чинь салхи болон замхарч

Сэтгэлд үлдсэн дүр чинь сэм сэмхэн надаас холдлоо...

..... Хамтдаа мөрөөдсөн хүсэл хясал болон хувирч

Ганцхан гэж бодсон дурлал өврөөс минь нисэхэд

Эргээд ирэхгүйг чинь өөрөө мэдсээр байж

Миний зүрх чамайг ирнэ гэж хүлээсээр ......... гэж дуулсан юм байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top