Хошин урлагийн “Х Түц” хамтлагийн жүжигчин СТА Б.Баатархүү ХБНГУ-д мэс заслаа амжилттай хийлгээд эх орондоо иржээ. Б.Баатархүү хорт хавдраар өвдөж, ХБНГУ-д эмчилгээ хийлгэн, гурван ч удаа мэс засалд орсон ч биеийн байдал нь хүнд хэвээр байсан. Маш өндөр төлбөрөөр дахин хагалгаа хийлгэх, химийн эмчилгээнд орох зайлшгүй шаардлага гарснаар, үзэгч түмний халуун дэмээр эмчилгээ амжилттай болжээ.
Эх сурвалж: “МОНЦАМЭ мэдээ”
Сэтгэгдэл ( 0 )