Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд 14.00 цагт Зоос банкийг дампууралд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдаж буй тус банкны 113 дугаар салбарын захирал асан Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарын шүүх хурал болно.
Тэднийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Мөн тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, өнгөрсөн сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноожээ. Гэхдээ түүнийг 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )