Esquire сэтгүүл попын хааны амьдралдаа мөрдлөг болгодог зарчим, үзэл бодлоос нийтэлжээ.
-Би бусадтай л адил. Гараа зүсэхэд цус гарна
-Би хүүхэд байхдаа л хөгжмийн ертөнцийн “ветеран” болсон
-Миний эцэг гайхалтай менежер байсан. Гэхдээ би эгэл нэгэн аав минь байгаасай гэж хүсдэг байлаа
-Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн хөгжимчин бол Петр Чайковский. Хэрвээ та нар “Щелкунчик”-ийг аваад сонсвол бүх бүтээл нь хит. Тэгээд би „Ер нь яагаад поп хөгжимд бүх дуу нь хит болох цогц бүтээл хийж болохгүй” гэж бодох болсон доо.
-Намайг амьд сэрүүн байхад л дууг минь сонсоосой. Харин үхсэний дараа хэнд хэрэгтэй юм, миний дуунууд.
-Би хэзээ ч „Би бол Есүс” гэж бодож байгаагүй. Гэсэн чинь бид хоёрт нэг холбоо байх шиг. Магадгүй намайг дуугаараа, бас бүжгээрээ дэлхийг байлдан дагуул гэж „дээрээс” явуулсан юм болов уу?
-Хэрвээ Холливудынхнаас пластик хагалгаа хийлгэсэн нь амралтаа аваад яв гэвэл тэр хотод хэн ч үлдэхгүй дээ.
-Хүмүүс намайг таньдаг мэддэг л гэж боддог. Тэгвэл тэд их андуурч байна даа.
--Би авъяастай байж болно. Гэхдээ би хэзээ ч ажлаа удирдаж чаддаггүй хүүхэлдэй шүү.
-Би тайзнаа гарахаас огт айдаггүй. Үүнээс өөр тааламжтай газар өөр хаана ч үгүй.
-Гэрт олон л хүн байгаасай
-Чи дэлхийд ирсэндээ хайрладаг. Дэлхийгээс явахдаа бас хайрладаг. Харин тэр хоёрын хооронд байхдаа үзэн яддаг.
-Хорвоогийн хамгийн хүчтэй зүйл бол залбирал.
-Амьд байх ямар сайхан юм бэ?
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )