"Хүний хөгжил" сангийн мөнгө олгох нь дуусгавар болж байгаа учраас ядуу өрхөд халамжийн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохоор болжээ. Улсын хэмжээнд 790 гаруй мянган өрх байдгийн 130 гаруй мянган өрх нь орлого багатай, ядуу өрхөд тооцогддог байна. Энэхүү 130 мянган өрхийн насанд хүрсэн хүнд cap бүр 10 мянга, хүүхдэд 5000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Мөнгөн тэтгэмж дээр нэмээд хүнс, хоол тэжээлийн талон олгосноор "Хүний хөгжил" сангаас олгож байсан 21 мянган төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг ядуу өрхүүдэд олгох юм байна.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )