Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 78 чиглэлд их багтаамжийн 654, туслах 25 чиглэлд бага оврын 203, зуслангийн зургаан чиглэлд бага багтаамжийн 6, их багтаамжийн 5, нийт 863 автобус иргэдэд үйлчлэх гэнэ. Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд баярын тусгай хуваарийн дагуу, 13-нд хотын дотор жирийн амралтын өдрийн хуваариар иргэдэд үйлчлэх аж. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү наадмын эхний өдрүүдэд хотын 29 чиглэлээс нийт 203 их багтаамжийн автобус, Мохатма Гандийн гудамжаар явж үйлчилнэ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур буюу Нийслэлийн өргөн чөлөөний шинэ замаас их багтаамжийн 20 автобус Хүй долоон худаг руу явна.
Долоодугаар сарын 13-нд МУБИС-ийн баруун талын буюу хойшоо явах автобусны зогсоолоос тус бүр их багтаамжийн 20 автобус, 11,12,13-нд хотын "III, IV хороолол", "7 буудал", "5 шар", "ХМК", "Офицеруудын ордон" гэсэн таван чиглэлээс тус бүр дөрөв нийт 20, "Хүй долоон худаг" хүртэл Эмээлт өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл 10, нийт бага оврын 30 автобус үйлчилгээнд ажиллана.
Офицеруудын ордон, долоон буудлаас Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 1000 төгрөгөөр, III, IV хорооллын эцэс, Таван шар, Ханын материалын комбинатаас Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 700 төгрөгөөр, Төмөр замын буудлаас Хүй долоон худаг хүртэл Бага багтаамжийн автобус 300 төгрөгөөр үйлчлэх бол Төв цэнгэлдэх хүрээлэн болон МУБИС-иас Хүй долоон худаг хүртэл Их багтаамжийн автобус 800 төгрөгөөр тус тус үйлчлэх аж.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )