"Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд амархан" сэдвийн дор "Бид Бизнес Инвест Девелопмент ББСБ" байгууллага, МҮХАҮТ-ийн бичил санхүүгийн байгууллагуудын албаны хүмүүс мэдээллээ.
Тэд энэ үеэр айл бүрт зориулсан өрхийн орлого, зарлагын дэвтэр худалдаанд гарсан талаар мэдээлэл хийсэн юм. Өрхийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг багасгах зорилготойгоор хэвлүүлсэн тус дэвтэрт мөнгө, санхүүгийн эрх чөлөө гэж юу вэ, түүнийг хэрхэн зөв ашиглаж өөрийн гэсэн хуримтлалтай болох зэрэг олон мэдээлэл багтжээ.
Тэд уг дэвтрээ өндөр хөгжилтэй орнуудад айл бүр өрхийн орлого, зарлагын дэвтрийг хэрхэн хөтөлдгийг судалсаны үндсэн дээр Монголд ийн хэрэгжүүлж эхэлжээ.
Ингээд хамгийн боломжтой бүх зардлуудын хувилбарыг гаргаж, иргэдэд ойлгомжтойгоор уг дэвтрийг хэвлүүлсэн байна. Энэхүү дэвтрийг өчигдрөөс номын дэлгүүрүүдэд болон Номин холдингийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ. Үнэ нь 3800 төгрөг бөгөөд тус байгууллагын хамт олноос яаж дэвтрийг хэрхэн хөтлөх талаар иргэд зөвлөгөө авч болно гэж "Бид ББСБ"-ын ерөнхий захирал А.Алтансүх хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )