Эхнэртээ хайртай хүний заавал авах машин Nissan JUKE

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 06

 

Сүүлийн үед Европ болон Азийн зарим улсуудад шуугиан дэгдээгээд байгаа Nissan JUKE автомашиныг Монголд танилцуулах ёслолын үйл ажиллагааг Моннис Моторс долдугаар сарын 4-ний өдөр Ниссан төвд зохион байгуулагдлаа.

Хэнийг ч алмайруулах загвар бүхий Nissan Jukе нь эрч хүчтэй, спортлог шинжийг агуулсан хэрнээ их хотын жолоодлогод маш тохиромжтой хэмжээ, ашиглалтын зөв харьцаа, маневарлах чадвар, огцом хурд авалт зэргээрээ давуу талтай юм. Эдгээр хэв шинжийг маш гярхай хослуулсан байдал нь Nissan Juke-ийг хамгийн олон хэрэглэгчийн шаардлагыг хангах чадвартай, үнэхээр универсал буюу олон боломжит машин болгож чадсанд оршино.

Бид энэхүү машиныг борлуулагч “Моннис моторс” компанийн худалдааны ахлах төлөөлөгч Б.Мэндсайханаас тодрууллаа.

-  Nissan Juke эрч хүчтэй хүмүүст зориулагдсан юм шиг санагдлаа?

- Моннис моторс компани 2012 онд зохион бүтээгдсэн Nissan Juke спорт машиныг танилцуулж байна. Үнийн хувьд боломжийн бөгөөд залуу, эрч хүчтэй, стиль сайтай, их хотын хүмүүст тохирсон машин гэж хэлж болно.

- Борлуулалт хийгдээд эхэлжээ?

- Манайх хэдийгээр өнөөдөр танилцуулж байгаа ч гэсэн залуус худалдан аваад эхэлчихсэн байгаа. Өнөөдөр бид анхны хорин худалдан авагчийг тодруулаад урамшуулал олгож байгаа юм. Салондоо тухтай байхыг эрхэмлэгчид Nissan Juke-ийг сонирхож байна.

- Үнийн хувьд? Мөн урамшууллын тухайд?
- Манайх наадам болон зохион байгуулж буй арга хэмжээнийхээ хүрээнд 42 сая төгрөгөөр худалдаалж байсан Nissan Juke машинаа 5 сая төгрөгөөр хямдруулсан. Мөн 25.000 км, нэг жилийн даатгал, баталгаат хугацааг амлаж байна. Nissan Juke машиныг худалдан авсан тохиолдолд Nissan March машины хонжворт сугалааг дагалдуулж байгаа.  

- Худалдан авагчид ямар өнгөнөөс сонголт хийх боломжтой вэ?

- Долоон өнгөний сонголттой байгаа.  Хүмүүс ихэвчлэн тод өнгөнд дуртай. Улаан өнгө дуусч байна.

Nissan Juke-ийг танилцуулах ажиллагааны үеэр дуучин Анхаа эхнэртээ хайртайгаа илэрхийлэн энэхүү машиныг бэлэг болгон өгсөн юм. Дуучин Халиунаагийн хувьд нөхрөөсөө ийм сайхан гэнэтийн бэлгийг хүлээн авсан учраас баярын нулимс унагаж байгаа харагдав.  

Энэ үеэр нэгэн залуу эхнэрт минь тохирох машин хэмээн Nissan Juke-ийг худалдан авч байсан бөгөөд эрчүүд эхнэртээ, эмэгтэйчүүд өөрт нь хэр тохиромжтойг сууж, жолоодон үзэж байсан юм.

Хэрэв уншигч та NissanJuke-ийг сонирхож байгаа бол бүх талаараа өвөрмөц машин гэдгийг дуулгамаар байна. Өөрөөр хэлбэл анх хармагц содон, дизайн нь хараа булааж, салон дотроо ч ер бусын байдлыг илтгэнэ. Авсаархан байдлын цаана “том” кроссоверийн тогтвортой үзүүлэлтүүдтэй, хэрдээ баймгүй бяртай хөдөлгүүр нуугдаж байдаг гэдгийг хэлмээр байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top