Зууны манлай эстрадын дуучин Сарантуяа ард түмнээс "Поп хатагтай" хэмээх эрхэм алдрыг хүртсэн бол одоо түүнийгээ "Төмөр хатагтай" нэрээр солихыг хүсч байгаа бололтой. “Гэгээн алсын одод” хэмээх хүүхдийн урлагийн их наадам энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, хот хөдөөгийн авъяаслаг оролцогчид оролцож байгаа билээ. Энэ тэмцээний шүүгчээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа "Төмөр" хатагтай Сарантуяа тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдэд яг л хойд эх шиг хатуу ширүүн хандаж байна. Анх удаа тайзан дээр гарч байгаа бяцхан оролцогчдыг, тэмцээндээ сэтгэл гаргаж хувцаслаагүй байна, дээшээ харж зогс гэх зэргээр тэдний дахин тайзан дээр гарах зүрхийг нь үхтэл, үеийн үед санаж явах амьдралынх нь хамгийн муухай дурсамж болохуйц хар өдрийг бэлэглэсээр байна. Сарантуяа шүүгч нэгэн хүүг “Чиний бичлэг муухай байна. Тэмцээндээ зардал гарга” гэж хээв нэг хэлж сууна. Хүн бүрийн хүүхдүүд адилхан орчинд өсөөгүй гэдгийг "Төмөр хатагтай" өөрийнхөө хоёр хүүхдийн жишээн дээр мэдэрч л баймаар юм. "ТВ9" телевизээс зохион байгуулж байгаа энэхүү уралдаан хүүхэд багачууд төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээж, үзэгчдийг байлдан дагуулж чадаж байгаа ч төмөр хатагтайн буянаар бас олон хүний хараалыг барж байх шиг ээ.
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )