“Universe Best Songs-2009” наадмыг өөрийн өвөрмөц хоолойгоороо чимж тэмцээний ялагч болсон залуу дуучин Цэлмүүнийг үеийнхнээс нь танихгүй хүн гэж байхгүй. Тэрээр нэг хэсэг “урлагийн хүн болох хэцүү юм, олны танил байх чинь тийм ч амаргүй юм байна” хэмээн эргэлзэж байсан ч зориг гарган урлагт зүрх сэтгэлээ өгөхөөр шийдсэн бололтой. Түүний дуулсан “Шөнийн бодол ” дуу нь олны хүртээл болоод удаагүй ч цөөнгүй хүний сонсох дуртай дууны нэг болоод байгаа. Мөн Зууны манлай, МУГЖ Сараагийн дуулсан “Хайрын бурхан” дууг гавьяатаас дутахааргүй дууллаа хэмээн үнэлэх хүн цөөнгүй. Хэзээний л даруухан төрхөөрөө залуучуудын зүрхийг булааж явсан дуучин бүсгүй маань стилиэ бүрмөсөн өөрчилж хурц, ширүүн, шийдэмгий, өөртөө итгэлтэй өнгө төрхийг бүтээсэн зураг авахуулж өөрийн facebook хуудсандаа нийтэлсэн нь фэнүүдэд нь содон сюрприз болох нь дамжиггүй.
Ө. Яруу Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )