Я.Баттулга: Монгол гутал бол бурханлаг гутал

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 07

Ээтэн хошуутай монгол гутлыг урлаж, өрхийн үйлдвэрлэлийг гутлын үйлдвэр болтол байгуулж цогцлоосон “Ховор угалз” монгол гутлын үйлдвэрийн захирал Я.Баттулгатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Я.Баттулга гэдэг. Анх өрхийн дундын үйлдвэрлэл санаачилж, гэрээрээ монгол гутлаа үйлдвэрлэдэг байлаа. Харин одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж “Ховор угалз” монгол гутлын үйлдвэрээ байгуулаад жил болж байна. Манай үйлдвэр үндэсний гутлаа цаашид хийж сурья, хөгжүүлье гэсэн хүмүүсийг сургаж ажилд авдаг. Мөн монгол гутал хийх гарын ур дүйтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтарч ажилладаг, цаашид ч ажиллах болно.

-Анх монгол гутлын үйлдвэр байгуулах санаа юунаас төрсөн бэ?

-Монгол гутал дэлхийд гайхагддаг ховор гайхамшгуудын нэг. Дээр үед айлын эхнэр болгон дээл оёдог, сумын арван эмэгтэйн нэг нь гутал оёдог өрх дундын үйлдвэрлэл явуулдаг байжээ. Үүнээс санаа авч, ер нь монгол хүн оёж хатгахдаа авьяаслаг учраас монгол уламжлалаа хадгалж, залуус болон хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор үйлдвэрлэлээ байгуулсан. Нэг үе монгол гутлыг музейд л хадгалагддаг, зөвхөн хөгшчүүд л өмсдөг гэсэн ойлголттой байлаа. Харин одоо нэг үеэ бодвол манайхан үндэсний уламжлалаа сэргээхийг эрмэлздэг болжээ.

-Монгол гутал угалзтай, угалзгүй гэж бий. Энэ угалзны утга учрыг тайлбарлавал?

-32 угалзтай, цулгуй гэж байдаг. Угалзны хээг эхлэлээс нь төгсгөл хүртэл тоолдог. Залуу хүн нэг их олон угалзтай гутал өмсдөггүй. 40 угалзтайг ахмад хүн, 64 угалзтайг өндөр настан өмсдөг учиртай. Дээр үед өмсч буй гутлынхаа угалзаар нь нас, зиндааг нь тодорхойлдог. Тухайлбал, цолтой бөхчүүд насандаа тохируулж угалз оёулдаг. Харин залуу бөхчүүд угалзгүй гутал өмсдөг. Харин малчид цулгуйг хэрэглэдэг. Монгол гутал нь урт настай, эдэлгээ удаантай. Хүүхэд нэг настайгаасаа өмссөн гутлаа дүүдээ өгдөг, дүү нь дараа дараагийн дүү нартаа дамжуулдаг.

-Гутал захиалж байгаа хүмүүс голдуу ямар арьсаар, хэдэн угалзтайг хийлгэдэг вэ?

-Сүүлийн үед матар, могойн арьсаар хийлгэх сонирхолтой болжээ. Монгол гутал дахин давтагдашгүй ганцхан загвар л хийгддэг. Эхнэр маань захиалгаар орж ирсэн гутлын загвар, эскизийг өөрөө зохион бүтээдэг. Би монгол гутлыг бурханлаг гутал гэж боддог юм. Яагаад гэвэл европ гутал өвсөн дээр гишгэхэд хядаад л өнгөрнө. Харин монгол гутал бол өвсөн дээр гишгэхэд налуулаад явчихдаг. Тэгээд шим шүүстэй газар ургаж байсан өвс нэг хоногийн дараа сэргээд ирдэг. Ээтэн хошуу, толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээсэн.

-Монгол гутал ямар дамжлагаар хийгддэг вэ. Түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ. Булгарын сайн мууг яаж ялгадаг юм бол?

-Түүхий эдээ хуучин Арьс ширний үйлдвэрээсээ авна. Мөн Нарантуул зах, солонгос, хятад арьс ширний дэлгүүрт худалдаалдаг. Булгар дээр ус дуусааж шалгадаг. Тухайлбал, хувийн үйлдвэрийн булгар хээ нь уусаж алга болдог. Харин монгол үйлдвэрийн булгаар нь хээ сайтай, арьсны боловсруулалтын хувьд хавьгүй илүү. Мөн солонгос, хятад булгар боловсруулалт сайн байдаг. Ямар арьсаар хийлгэхээс нь шалтгаалан загвар, дизайнаа гаргаж, үнэ хөлсөө тохиролцдог. Гутлынхаа улыг хийхэд хүртэл тав, зургаан төрөл бий. Монгол гутлыг ер нь өвөл, зуны ултай хийдэг.

-Удахгүй улсын баяр наадам болох гэж байна. Бөхчүүд гутлаа хийлгэсэн үү?

-Манайхаар Кёкюшүзан Д.Батбаяр гутлаа хийлгэж байсан. Мөн Сүлд спорт хорооны бөхчүүд барилдааныхаа гутлыг урлуулсан.

-Бөх хүний гутал арай өөр хийц, загвартай байдаг уу?

-Бөх хүний гутал тусгай эсгүүр, загвартай. Уян хатан зөөлөн байх хэрэгтэй. Жишээлбэл, ул нь гэхэд бараг чийшигтэй адилхан гишгэхэд чулуу мэдрэгдэхээр хийдэг. Учир нь хаана, юу гишгэж буйгаа мэдэрч байх ёстой. Тэгэхгүй бол гоёлын гутал өмсчихөөд барилдана гэж байхгүй. Гутлын боомыг хойшоо тавиатай хийдэг бөгөөд шагайгаараа чөлөөтэй хөдөлж болохоор уян хатан байх ёстой. Мөн бөхчүүд жудаг цолынхоо эрэмбээр хээ, угалзаа хийлгэдэг.

-Сүүлийн үед баяр наадам, цагаан сараар монгол хувцсаараа гоёх болжээ. Монгол гутлын захиалга их байна уу?

-Сүүлийн үед хүмүүс монголоороо омогших сэтгэлтэй болсон. Одоо улсын баяр наадам болох гэж байгаа болохоор захиалга ихтэй байна. Ер нь наадам, цагаан сараар үндэснийхээ хувцсаар гангаръя, түүгээрээ дамжуулан монголоороо омогших үзэл бодлоо илэрхийлэх болсон нь харагддаг. Өмнө нь монгол хувцас өмсөхийг төдийлөн таашаадаггүй байсан бол одоо аль болох их өмсөхийг хичээдэг, бахархдаг, өөрийн гэсэн монгол хувцастай байх ёстой гэж үзэх болжээ.

-Хоёр өнгөөр шагласан гутал их өвөрмөц харагдаж байна. Энэ гутал ямар утга учиртай гутал вэ?

-Энэ гутлыг хоёр сахиусан тэнгэртэй бөө хүн хийлгэсэн юм. Эмэгтэй сахиус нь цагаан өнгөтэй, эрэгтэй тэнгэр нь ногоон өнгөтэй гутал өмс гэж хэлдэг гэнэ. Ингээд захиалгынх дагуу хоёр өнгөөр урласан. Монгол гутлын нэг давуу тал нь баруун, зүүн гэж байдаггүй. Бөө онгодоо буухаар завилж суудаг. Тэгэхээр цагаан тал нь дээшээ харагдаж суудаг юм билээ.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдсан уу? Борлуулалт, санхүүжилтээ яаж зохицуулдаг вэ?

-Манайх интернэтээр худалдаагаа явуулдаг. Гадаадад амьдарч буй монголчууд болон гадныхан интернэтээр захиалж хийлгэдэг юм. Тухайлбал, Америк, Англи, Германаас нэлээд захиалга ирдэг. Каталогиос барааныхаа кодыг явуулна. Захиалга ихтэй үед нэг гутлыг долоо хоногийн дотор хийдэг. Мөн үйлдвэрээрээ худалдаалахаас гадна Нарантуул зах дээр гутлаа нийлүүлдэг таван лангуутай. Жижиг дунд үйлдвэрийн зээлд хамрагдаагүй. Өөрсдөө хувиараа Хас банкнаас зээл авдаг.

-Гар урлалын үйлдвэрүүдийн дунд зохиогддог үзэсгэлэнд оролцдог уу?

-Манай үйлдвэрийг Дэлхийн зөн олон улсын байгууллага их дэмжиж ажилладаг учраас Монголын гар урлалын үзэсгэлэнд оролцдог. Гурав, дөрвөн жил шилдэг өрхийн үйлдвэрээр шалгарч өргөмжлөл, цом хүртэж байсан. Таван сарын сүүлээр болсон Монголын ахмадын академи хүний төлөө "Өөдрөг сэтгэл” төвөөс бидний өсөн дэвжиж байгааг үнэлж батламж гардуулсан.

-Танай үйлдвэр сургалт явуулдаг уу?

-Хөдөө орон нутгаас гутал хийх сонирхолтой хүмүүс ирж 45 хоногийн сургалтанд хамрагддаг. Өнгөрсөн өвөл долоон хүн сургаж мэргэжлийн түвшинд хүргэж чадсан.

-Удахгүй улсын баяр наадам болох гэж байгааг тохиолдуулан манай уншигчдад хандаж таны хэлэх үг?

-Монголоороо зөв омогшиж, дэнж хотойтол сайхан наадаарай.

Х.Даваанаа

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nandintushig(66.181.180.153) 2024 оны 12 сарын 05

thank you so much

1  |  1
Гарри(89.105.152.195) 2024 оны 12 сарын 05

Здравствуйте сколько будет стоить сшить гутулы .и отправить в Красноярск?

1  |  2
иргэн(202.131.230.19) 2024 оны 12 сарын 05

монгол гуталаас өөр гутал захиалгаар хиидэг үү.\n\n\n

1  |  2
Бат-эрдэнэ(103.212.118.23) 2024 оны 12 сарын 05

Хичээл хийхэд тусалсанд баярлалаа.

8  |  2
Отгоо(112.72.13.68) 2024 оны 12 сарын 05

Танайхтаа яаж холбогдох вэ сургалтанд хамрагдмаар байна

2  |  1
Отгонбаатар Дашдаваа(202.179.10.150) 2024 оны 12 сарын 05

Монгол гутал хийх тухай online хэлбэрээр зааж болдоггүй юм уу?

4  |  3
л.энхтуул(112.72.13.181) 2024 оны 12 сарын 05

маш гоё гутлууд байна танайд ороод гутал нийж сурч болохуу

5  |  2
алтангэрэл (150.129.143.204) 2024 оны 12 сарын 05

гое гутал баина

3  |  1
ганболд(202.170.69.69) 2024 оны 12 сарын 05

сайханл харагдаж байна.мөсхөөр хэр бол.би ер нь нэгч удаа өмсөж байгаагүй.одоо өмсөх хэрэгтэй юмаа.Харин орчин үеийн дизайнтай үндэсний агуулгатай хөнгөн шингэн цахилгаантай ч хамаагүй яв цав таарсан гутал хийж болох болов уу? тэрэхгүй бол нээх баглагар том томдсон гутал өмсчихсөн юм шийг хүнд хатуу харагдаад байна.утсаа тавьж болох уу?

4  |  1
ТС заяа(103.26.193.14) 2024 оны 12 сарын 05

Таалагдлаа. Монгол гутал оёх омогшил төрлөө. Муу аавдаа нэг сайхан монгол гутал хийгээд өгчих юмсан сургалт нь хаана болдог юм бол холбоо барих утас хэд вэ.

3  |  1
zochin(103.26.194.162) 2024 оны 12 сарын 05

nadad bol saihan l gutluud haragdaad bhiin.sain gutal hiij surya gevel haana surch shavi oroh ve.ene taliin medeelel ihtei hun shig bna hwlj tuslaach ho

3  |  1
гутал(103.26.194.245) 2024 оны 12 сарын 05

ямар муухай эсгүүртэй гутлууд вэ. хэлбэр галбир гэж муухай байна шүү. ээтэн болгон гутал биш шүү дээ, их хөдөлмөр гаргаж нэг эв хавгүй гутал хэрэггүй ээ, гол нь маш сайн эсгшшртэй оёо сарьс нь маш бөх шир булигар нь үхрийн зөөлөн шир байх нь чухал.

1  |  5
Top