Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 90 жил, Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ой энэ жил тохиож буйг тохиолдуулан баяр наадмыг зохион байгуулах комисс ажиллаж эхэллээ. Энэ онд тохижилт, гэрэлтүүлгийн ажилд нийт 27.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүний 10.3 тэрбум төгрөгийн ажлыг наадмын өмнө хийж гүйцэтгэх юм байна. Явган хүний 122 м/к зам тавьж, усан оргилуур 32, спортын цогцолбор 47-г байгуулахаар ажлаа эхэлсэн талаар танилцуулсан. Эдгээр түүхэн ойн онцлогийг харуулсан дурсгалын медалион, марк, зоос ч гаргахаар шийдвэрлэлээ.
Харин Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Б.Ганболд нар найруулахаар боллоо.Уг арга хэмжээнд 1000 морин хуурч, 100 уртын дууч оролцох юм байна. Төрийн хүндэтгэлийн концертийг Төрийн хошой шагналт, хөгжийн зохиолч Н.Жанцанноров найруулж, Ардын жүжигчин Д.Жамъяндагва зөвлөхөөр ажиллах аж. "Улаанбаатарын үдэш" цэнгүүнийг "On off" продакшны найруулагч С.Ононбат, "Total music" төвийн захирал Ж.Од-Эрдэнэ нар найруулахаар хурлаас шийдвэрлэлээ.
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )