Брокер, диллерүүдийг гэрээгээ хийхийг сануулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд ашиглаж эхэлсэн шинэ системтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргажээ. Брокер диллерийн компаниуд арилжааны банктай байгуулах гэрээгээ хийгээгүйн улмаас Хөрөнгийн биржийн арилжаанд оролцохгүй байгаа. Тиймээс тэд гэрээ хийхэд тулгарч байгаа хүндрэлүүдээс болж Санхүүгийн хороонд хандсан аж. Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэлдээ үнэт цаасны арилжаа, хадгаламж, төлбөр тооцоо, хяналтын системийг нэвтрүүлэхийн тулд сүүлийн нэг жил хагасын хугацаанд холбогдох байгууллагууд нягт хамтран ажилласныг дурдсан байна. Тиймээс тусгай зөвшөөрөл бүхий брокер, диллерын компаниуд хадгаламжийн байгууллага болон банктай гурвалсан гэрээг даруй байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.     

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top