Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрладаг “Эрдэнэ зуу” хийдийн музейгээс хосгүй үнэт өвд бүртгэгдсэн хоёр ширхэг Аюуш бурхан алдагджээ. Гэмт этгээдүүд музейн Аюуш бурхныг хуурамчаар сольж тавьсан гэнэ. Харин Монголын хосгүй үнэт өвд бүртгэгдсэн эдгээр гайхалтай бүтээл хэзээ солигдсоныг музейн ажилчид мэдэхгүй байгаа аж. Улс орны үүх түүхийг агуулсан үнэт бүтээл алдагдсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхлээд байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
эрдэнзуу хийдийг улсын хамгаалалтад бүрэн авмаар байна. Ингээд л түүхийн үнэт эд агуурсаа алдаад байх нь үнэхээр харамсалтай. Миний нагац өвөг Эрдэнэзуу хийдийн хамба Гончогжалцан болно. Их хэлмэгдүүлэлтээ р баривчлагдан хилс хэргээр цаазлуулаад зогсохгүй хамаг эд хөрөнгий нь ганц тэвнэ ч үлдээлгүйгээр хураасан байдаг. Үүгээр зогсохгүй миний өвөг эцгийн эд хөрөнгийг олон удаа эсэргүүний ар гэр гэдэг нэрээр ногоон малгайтнууд, шунахай сэтгэлтэнгүүд цөлмөсөн байдаг нь архивын баримтанд хагас нь ч атугай тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Одоо Эрдэнэзуу хийдийн сүм музейд нагац өвгийн минь эдлэж хэрэглэж байсан эд зүйлсээс, болон туурвисан ном судараас нь байдаг юм байна лээ, энэ мэтчилэнгийн хулгайч нарын гарт алдчихгүй юмсан. Улсад хэрэггүй байдаг юм бол үр сад бидэндээ бол ховор эрдэнэ юм шүү. Хадгалаж хамгаалж чадахгүй бол бидэнд эргүүлээд өгчих. Бид сууж шавилаж байсан сүм хийдэд нь 150 жилийнх нь ойгоор өөрийнх нь дүрээр Чуваамэд гуайгаар урлуулан алтадсан бурхан залсан. Тэр үед яг бурханчилсан дүрийг нь залах ёслол үйлдэж байсан юм. Бид өвгийнхээ мэндэлсэн газар гэрэлт хөшөө босгосон.