Туркийн эмч нар Монголд суралцана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Бүгд найрамдах Турк улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фарук Кочак тэргүүтэй төлөөлөгчдийн Монголд хийсэн айлчлал өнөөдөр дуусна. Туркийн төлөөлөгчид таван чиглэлээр монголчуудтай хамтран ажиллахаар тохиролцов. Энэ үеэр Туркэд цусны эмч, мэргэжилтэн, сувилагчдыг сургаж, Туркийн талаас манайд уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэхээр болжээ. Харин эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор мэдээлэл, туршлага солилцох ажлын хүрээнд эмнэлгийн менежментийг сайжруулах, байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад туслах юм байна. Мөн түүнээс гадна эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллаж Туркээс Монголд орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр болов.

Эх сурвалж : Өдрийн сонин   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top