Эх орны хувь хишиг болох хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хилийн чанадад өрнүүлэхээр болжээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч буй хувьцаагаа авах хүсэлтэй иргэдийн дансыг тус улсын Ансан хотод долдугаар сарын 22-нд нээхээр болсон байна. Үүнээс гадна хувьцааны талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулж, “Хувьцааны цагаан толгой” номыг тараах юм.
Хувьцааны данс нээх энэхүү ажлыг “Стандарт инвестмент” компаниас зохион байгуулах ажээ. Ийнхүү хувьцааны дансаа нээлгэхийн тулд Ансан хот дахь Гадаад иргэдийг дэмжих, орчуулга, зөвлөгөө өгөх төвд долдугаар сарын 22-ны 14.00-18.00 цагийн хооронд очих хэрэгтэй гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-дахь 010-2349-9923 дугаарын утаснаас лавлах боломжтой.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )