Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын хуралдаанаараа үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн талаарх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хороо эрхийнхээ дагуу зарим байгууллагуудад үйл ажиллагаа явуулах эрх олгох, сунгах, цуцлах шийдвэрийг гаргажээ.
Тухайлбал, Үнэт цаасны талаар:
-Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны цагийн хуваарийг ажлын өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд явуулахаар болов.
-“Шад трейд” ХК-ийн нэгдмэл сонирхолтой хувьцаа эзэмшигчдээс бусад хуралдаанаар хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авахаар гаргасан саналыг зөвшөөрсөн
-“Баянгол зочид буудал” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав
-“Байгууламж” ХК-ийн нийтэд санал болгосон хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасав
-Марс капитал” ХХК, “Хүннү Эмпайр” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов
-Иргэн Б.Оргилын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг хүчингүй болгов
Харин Даатгалын талаар:
-“Бодь даатгал” ХХК, “Моннис даатгал” ХХК, “Ганзам даатгал” ХХК, “Соёмбо даатгал” ХХК-д дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, “Мөнх даатгал” ХХК, “Улаанбаатар хотын даатгал” ХХК-д хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээндээ өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрөв
-“Соёмбо даатгал” ХХК-ийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэв
Бичил санхүүгийн талаар:
-“Фундаментал” ХХК, “Юу Эс Эй Эм Өү инвест” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов
-“Эн Ви Си ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвөлгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов
-“Оюу Монгол” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзав
-“Цэгц капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн гадаад валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
-“Мон инвест” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээв.
-“Арвин дэм” ХЗХ-ны хадгаламж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгажээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n