Гадаад худалдааны нийт бараа эргэлт 5575.6 сая ам.долларт хүрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Монгол Улс энэ оны эхний хагас жилд дэлхийн 123 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5575.6 сая ам.доллар үүнээс экспорт 2262.3 сая, импорт 3313.3 сая ам.долларт хүрчээ.

Гадаад худалдааны тэнцэл 1051.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 318.2 сая ам.доллар буюу 43.4 хувиар өсчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 8.1 пунктээр илүү байгаа нь нөлөөлсөн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 857.2 сая ам.доллар буюу 18.2 хувь, үүний дотор импортын хэмжээ 587.7 сая ам.доллар буюу 21.6 хувь, экспортын хэмжээ 269.5 сая ам.доллар буюу 13.5 хувиар өсчээ.

Экспортын 98.6 хувийг  эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт  металл, гоёлын зүйлс,  зоос, түүхий  болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top