Хувьцаа худалдан авах санал ирээгүй гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Монголын хөрөнгийн бирж өчигдөр  арилжааны үйл ажиллагаа хийсэн ч өдрийн дүн мэдээгээ гаргаагүй гэнэ. Харин албаны хүний ярьж буйгаар энэ нь нэгдүгээрт шинэ систем нэвтэрч буйтай холбоотойгоор брокерийн компаниуд багассан, хоёрдугаарт хувьцааны санал ирээгүйтэй холбоотой аж.

Дашрамд дурьдахад Монголын хөрөнгийн биржийн арилжаа урд нь 11.00-13.00 цагийн хооронд явагддаг байсан бол Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 2-ноос 10.00-13.00 цаг хүртэл арилжаа хийж байгаа юм байна. Одоогоор “Миллениум Ай Ти” системийн шаардлагыг хангасан 12 брокерийн компани арилжаанд оролцож буй ажээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top