Дэлхийн хамгийн баян эмэгтэйг Опра Уинфриг л гэж ойлгодог. Харин хамгийн баян эмэгтэйг Австралийн уул уурхайн магнат Гина Рейнхарт гэдэг. Тэрээр дэлхийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж яваа нууцлаг нэгэн.
Гина Рейнхарт 1954 онд Австралийн Перт хотноо мэндэлжээ. Рейнхартын гэр бүлийн бизнес 1950 оноос эхэлсэн байна. Түүний аав Ланг Хенкок охиноо мэндлэхээс өмнө дэлхий дээрх хамгийн том нөөцүүдийн нэг төмрийн хүдрийн томоохон ордыг илрүүлжээ. Харамсалтай нь тухайн үед төмрийн хүдрийг хүрэлцээгүй, хязгаарлагдмал нөөц хэмээн төмрийн хүдрийн экспорт Австралид хориотой байсан аж. Гэсэн ч төмрийн хүдрийн бизнесээ амжилттай эхлүүлсэн байна. 1992 онд Ланг Хэнкок нас барснаар уг бизнес нь Гина Рейнхартад шилжжээ.
Уурхайн компани нь түүний амьдрал нь гэж хэлж болно. Учир нь тэрээр өөртөө чөлөөт цаг гаргадаггүй. 24 цаг, долоон хоногийн турш ажилладаг цагийн хуваарь нь бусдыг гайхшруулдаг. Баячуудын сонирхол болсон уран зураг, хувийн онгоц түүнд сонин биш. Рейнхартын хөдөлмөрч зан бусдын хүндэтгэлийг хүлээж, тэрбумтан болоход нөлөөлсөн нь мэдээж.
Секундэд 600 долларын ашиг олдог түүний хөрөнгө 29 тэрбум америк доллараар хэмжигддэг байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )