Монголбанк 56.8 сая ам.доллар худалдав

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар 56.8 сая ам.долларыг худалдлаа.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар болон Пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг. Үүний дагуу өнөөдөр зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 57.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 56.8 сая ам.долларыг 1342.50 төгрөгийн хаалтын ханшаар худалдав.

Мөн юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн ба Монголбанк валютын дотоодын захын юанийн эрэлт нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд арилжаанд оролцоогүй аж. Тодруулахад, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top