Шинээр 6193 үнэт цаасны данс нээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв өнгөрсөн сард нийт 6193 үнэт цаасны данс шинээр нээжээ. Үнэт цаасны дансыг иргэн, аж ахуйн нэгж гэж ангилаад үүнийгээ дотор нь гадаад, монгол хэмээн хоёр ялгадаг. Өнгөрсөн сард нийт 5929 Монгол Улсын иргэн үнэт цаасны данс нээлгэсэн байна. Тэгвэл гадаадын харьяат 10 иргэн шинээр данс нээлгэжээ.
Мөн Монгол Улсад бүртгэлтэй 248 аж ахуйн нэгж хувьцааны данс нээлгэсэн бол гадаадын зургаан аж ахуйн нэгж үнэт цаасны данстай болов. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв өнгөрсөн сард нийт 329 холболтын данс нээжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top