Санхүүгийн зохицуулах хорооны долдугаар сарын хуралдаанаар үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн талаархи асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэхдээ Санхүүгийн зохицуулах хороо эрхийнхээ дагуу зарим байгууллагуудад үйл ажиллагаа явуулах эрх олгох, сунгах, цуцлах шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны цагийн хуваарийг ажлын өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд явуулахаар шийдвэрлэжээ. Мөн “Баянгол зочид буудал” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, “Байгууламж” ХК-нйн нийтэд санал болгосон хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассан байна. Түүнчлэн “Марс капитал” ХХК, “Хүннү Эмпайр” ХХК-д брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, иргэн Б.Оргилын үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрхийг хүчингүй болгосон байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )