200 хүн татварын хөнгөлөлтөө эдэлж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Хувь хүний орлогын албан татварын буцаалт буюу татварын  хөнгөлөлтийг эдлэхээр энэ жил 42 мянган хүн бүртгүүлжээ. Үүний 16 мянга нь нийслэлийн татвар төлөгч юм байна. Одоогийн байдлаар бичиг баримтын зөрчилтэйн улмаас 200 хүн татварын  хөнгөлөлтөө авч чадалгүй үлдээд байгаагэнэ. Ийнхүү татварын хөнгөлөлт гэхээр, бэлэн бусаар төлбөр тооцоо хийсний хариуд мөн энэ жишгээр хөнгөлөлт эдлэх боломжтой гэдэг ойлголт иргэдийн дунд байгаа юм. Бэлэн бус төлбөр тооцооны баримтыг цуглуулан  

буцаалт мөнгө авах боломжгүй. Харин амьдрах зориулалтаар орон сууц худалдан авсан болон эцэг эхийн апь нэг нь татвар төлдөг бөгөөд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг хийсэн бол татварын  буцаалт мөнгийг тус тус авах боломжтой юм байна. Сургалтын  төлбөрөөс хөнгөлөлт эдлэх бол сургалтын  төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг эргүүлэн авах аж. Харин орон сууцны тухайд 2007 оноос хойш анх удаа амьдрах зориулалтаар худалдан авсан байх шаардлагатай юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top