Мюнхен хотод Монголын эдийн засгийн өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Монгол улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам “Монголын эдийн засгийн өдөрлөг”-ийг Мюнхен хотноо  боллоо. Тус өдөрлөгийг Бавар муж, Эдийн засаг, дэд бүтэц, зам тээвэр, технологийн яам, Баварын Эдийн засгийн холбоотой хамтран эдийн засаг, дэд бүтэц, зам тээвэр, технологийн яаманд зохион байгуулсан байна.  “Монголын эдийн засгийн өдөрлөг”-т Бавар муж улсын Эдийн засаг, дэд бүтэц, зам тээвэр, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Катя Хэссел, Баварын Эдийн засгийн холбооны Ерөнхий гүйцэтгэх захирлын орлогч Штефан Албат, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Даваадорж, Өргөмжит Ерөнхий консул Андреас Питум нар оролцжээ. Тэд  Монгол-Германы уул уурхайн түншлэлийн харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хэтийн төлөв, боломж, зорилтын  талаар тус тус илтгэл тавьж хэлэлцсэн байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top