Зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл  оны эхний хагас жилд 1018.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.8 тэрбум төг буюу 8.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, металл агуулгаараа, цайрын баяжмал, газрын тос, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.6-63.8 хувь, архи, хивс, спирт, цемент, нарийн боов, талх, амтат ус, ундаа, шар айраг, шингэн сүү, металл бэлдэц, металл цувимал, цахилгаан утас, малын мах, шавардлагын зуурмаг, бетон дэр, шахмал түлш зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9 хувиас 5.4 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top