АНУ-ын түүхий эдийн нөөц багассанаас болоод дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ өслөө гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Америкийн WTI (Light Sweet Crude Oil) маркийн шингэн нефьтийн наймдугаар сарын ханш 0,65 ам.доллараар өсч баррель нь 89,87 ам.доллар болжээ. Харин хойд тэнгисийн Brent маркийн нефтийн есдүгээр сарын үнэ 1,16 ам.доллараар есч 105,16 ам.долларт хүрсэн байна.
Энэ бүхэн америкийн арилжааны нөөц долоо хоногийн дотор 800 мянган баррелиэр буурсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Бензиний неөц ч 0,9 хувиар буурч 205,9 сая баррель болжээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )