Монголбанкнаас үндэсний брэнд Т картыг гаргахаар болж, анхны зөвшөөрлийг Худалдаа хөгжлийн банкинд олгосон билээ. Энэүү Үндэсний брэнд Т буюу төгрөг картыг гаргаснаар дотоодын зах зээл дээр хэрэглэгддэг Виза, Мастер картыг халах зорилготой. Гадаадын виза, мастер картуудыг хэрэглэхийн хэрээр гадаад дахь байгууллагуудад нь төлбөр төлдөг байна.
Тус банк өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Т картыг гаргаж эхэлсэн бөгөөд одоогоор тус банкны 10 мянга орчим хэрэглэгч Т картын эзэн болжээ.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас нэр бүхий найман арилжааны банкинд Т карт гаргах зөвшөөрөл олгосон юм. Эдгээр банкнаас одоогийн байдлаар хоёр банк Үндэсний брэнд карт гаргах бэлтгэл ажлаа хийж байгаа аж.
Үндэсний брэнд карттай болсноор гадагшаа гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо шингээж, эдийн засгаа тэтгэх боломжтой гэж албаны хүмүүс үзэж буй. Т картыг зөвхөн Монгол төдийгүй дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрдөг байна. Одоогоор Худалдаа хөгжлийн банкнаас гадна ХААН, Хас, Улаанбаатар, Капитрон, Голомт зэрэг томоохон банкууд Т карт гаргахаар ажиллаж байна.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )