Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний зургаан сард 5575.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.2 хувиар буюу 857.2 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Имноргын өсөлт экспортын өсөлтөөс давамгайлж экспорт, импортын зарүү 1051.0 сая ам.доллараар сөрөг гарч енгерсөн оны эхний зургаан сарынхаас алдагдлын хэмжээ 318.2 сая ам.доллараар нэмэгджээ. Монгол Улс энэ оны эхний зургаан сард дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 48 улсад бараагаа экспортлож 122 улсаас бараа импортлосон байна. Харин экспорт 2262.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 269.5 сая ам.доллараар буюу 13.5 хувиар өссен байна.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )