Энэ оны эхний хагас жилийн байдлаар Төв банкин дахь харилцах, хадгаламж өмнөх сараас 347.4 тэрбум төгрөг, банкнаас гадуурх мөнгө 67.3 тэрбум төгрөг, банкуудын касс 41.3 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Харин арилжааны банкуудын Төвбанкинд байрших харилцах, хадгаламжийн нөөц мөнгөний эзлэх хувь нь өмнөх оны мөн үеэс 11.6 нэгж хувиар өссөн байна. Банкуудын кассын эзлэх хувь 2.6 нэгж хувиар буурч, банкнаас гадуурх мөнгөнийх есөн хувиар буурч 29.1 хувь болжээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өсч 7051.2 тэрбум төгрөгт хүрэв. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт өмнөх сарынхаас 1.8 нэгж хувь, өнгөрсөн оны мөн үеэс 41.7 нэгж хувиар буурчээ. Гадаад хадгаламжийн мөнгөний нийлүүлтийн жилийн өсөлтөд үзүүлэх нөлөө энэ оны гуравдугаар сараас хойш эрчимтэй нэмэгджээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )