Монголбанкны өчигдрийн албан ханшаар ам.доллар 1349.74 төгрөгтэй тэнцүү байна. Ам.долларын ханш энэ сарын 15-наас хойш есөн төгрөгөөр чангараад байгаа юм. Ам.долларьш ханш чангарч байгаа учраас Монголбанк интервенц хийлээ. Тев банк өчигдрийн дуудлага худалдаагаараа арилжааны банкуудад 1348 төгрөгийн ханшаар ам.доллар худалджээ. Харин хэдэн ам.доллар худалдсанаа зарласангүй. Мөн арилжааны банкууд Монголбанкнаас юань худалдан авах санал ирүүлсэн боловч дотоодын зах зээлд юанийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд худалдаагүй аж. Монголбанк өнгөрсөн долоо хоногт хоёр удаа ам.долларын интервенц хийсэн билээ.
Т.Ялгуун
Сэтгэгдэл ( 0 )