2013 оны төсөвт Түлэнхийн төвийн зардлыг тусгана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлыг эхлүүлэхийн тулд Түлэнхийн төвийг тэр чигт нь ГССҮТ рүү шилжүүлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Түлэнхийн төвийн барилгын зургийг зурж дууссан ч  ажил нь хараахан эхлээгүй байна. Тус төвийг барихад нийт 14.6 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулна гэсэн тооцоо гарсан бөгөөд энэ оны төсөвт шинэ төв барих зардлыг суулгаагүй юм. Тиймээс 2013 оны төсөвт Түлэнхийн төв барих зардлыг тусгаж өгнө гэж ЭМ-ийн сайд Н.Хүрэлбаатар хэллээ.

Одоо Түлэнхийн төвийн барилгыг нураах ажил явагдаж байна. Тус төвийг ГССҮТ рүү нүүлгэхэд 20 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ. 

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top