Атар талх ”дээлтэй” болбол үнэ нь нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

“Атар” талх савлагаатай болж үнэ нь нэмэгдэхээр болжээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Атар” талхыг савлаж зарах ёстой хэмээн үйлдвэрлэгчдэд шаардлага тавьсан юм. Ирэх есдүгээр сар гэхэд савлагаатайгаар худалдааны байгууллагад нийлүүлэх үүргийг өгчээ. Харин савлагаатай болсон “Атар” талхны өртөг нэмэгдэх гэнэ.

“Атар өргөө” компанийн эдийн засгийн албанаас тодруулахад “Одоогоор талхны үнэ нэмэх тухай ярилцаагүй. Хэрэв савлагаатай болбол үнэ нь нэмэгдэнэ. Харин хэдэн төгрөгөөр нэмэхийг хэлж мэдэхгүй байна” гэлээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top